Ачаалж байна

Амжилтын Оргил

Өөд хамтдаа

Алсын хараа


Харилцагчдынхаа бизнесийн хөгжлийн төлөө хамтран зүтгэгч салбарынхаа тэргүүлэгч хамт олон байна.

Зорилго


Шинэ технологи, инновацид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг чадварлаг багаар дамжуулан хүргэх

Шинэлэг шийдэл


Интернэт сүлжээнд суурилсан үйлчилгээгээр дамжуулан интертэймент боловсрол олгох


Үйлчилгээ

ШИнэлэг технологи, инновацид суурилсан бүтээгдэхүүн
R&P Entertainment TV
Богц TV /Маркет,худалдаа/
Сэдэв TV /Нийгэм,Улс төр/
Гэгээ TV /Эрүүл мэнд/
Дуу шуу TV /Дуу хөгжим/
Оргил TV /Боловсрол/
LED Дэлгэц
Продакшн
Зөвлөгөө

Онлайн ТV

Таны онлайн хөтөч

Бидний тухай

Бид дижитал агентлаг

Бид хэн бэ

Видео реклам, шторк, эвент арга хэмжээ зохион байгуулалт, бүрэн хэмжээний уран сайхны болон баримтат кино үйлдвэрлэл, 6 төрлийн ТВ, ЛЕД дэлгэц, бизнес, маркетингийн зөвлөгөө зэргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай.

Бидний Философи

Бид нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээ, мэдээллийг хурдан шуурхай хүргэх, боловсрол олгох, нийгэмд зөв зүйтэй зүйлийг илүү олон хүнд таниулах чиглэлээр зорин ажилладаг.

Бид хэрхэн ажилладаг вэ

Нийт 600,000 гаруй дагагчтай 6 өөр төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг онлайн телевизүүд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн баг хамт олонтой продакшн, Хотын А бүсэд байрлах өндөр нягтаршилтай ЛЕД дэлгэцээр дамжуулан үйлчилгээ үзүүлнэ.


Байгууллагын танилцуулга

“РОЯАЛ ПИК” энтертайнмент, медиа групп

2009, 2012 онд байгуулагдан энтертайнмент, медиа чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 2 компани нэгдэж 2019.09.19-ний өдрөөс “РОЯАЛ ПИК” энтертайнмент, медиа групп болж, “АМЖИЛТЫН ОРГИЛ ӨӨД ХАМТДАА” уриатайгаар маркетингийн цогц үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Манай байгууллага дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

TV реклам
Бүрэн хэмжээний уран сайханы кино болон баримтат кино үйлдвэрлэл
Event арга хэмжээ зохион байгуулах
LED дэлгэцэн дээрх зар сурталчилгаа /Өөрийн эзэмшлийн/
Онлайн телевизүүд
Маркетингийн цогц үйлчилгээ

Захирлын мэндчилгээ

Бидний хамтын ажиллагаа дээр илтгэлцэл үлддэг

“Рояал Пик” энтертайнмент медиа группын цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр дэлхийн нийт хүн амын 45 хувь нь өдөрт дунджаар 143 минутыг сошиал ертөнцөд тогтмол өнгөрүүлдэг гэх судалгаа бий. Жилээс жилд эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа энэ эрэлт нь маркетингийн хүчтэй хэрэгсэл болоод байна. Тиймээс “РОЯАЛ ПИК” энтертайнмент, медиа группын хамт олон бид “АМЖИЛТЫН ОРГИЛ ӨӨД ХАМТДАА” уриан дор нэгдэж дижитал маркетингийн цогц үйлчилгээг танд санал болгон ажиллаж байгаа билээ. Бид өнөөдөр 6 төрлийн сошиал телевиз, студи продакшн болон LED дэлгэцээр 2 объектод үйл ажиллагаагаа явуулах, эвент арга хэмжээ зохион байгуулах, маркетингийн зөвлөх зэрэг чиглэлээр ажиллан нилээдгүй хугацааг өнгөрүүлсэн байна. Энэ хугацаанд бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй харилцагч түншүүддээ ямагт талархаж явдагаа илэрхийлье. Бид цаашид та бүгдийнхээ сэтгэл хангалуун байдалд урам зоригоор жигүүрлэн эрч хүчтэйгээр ажилласаар байх болно. Мөн сэтгэл нийлэн хамтдаа зүтгэгч чадварлаг хамт олноороо бахархаж байна. Бид ямагт таны бизнесийг дэмжигч хүч байх болно.

АМЖИЛТЫН ОРГИЛ ӨӨД ХАМТДАА

Ерөнхий захирал П.Оргил

БИДНИЙ ХИЙСЭН АЖЛУУД

ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГУУДЫН ВИДЕО КОНТЕНТИЙГ ЭНДЭЭС ХАРНА УУ

Ярилцья?

Хамтдаа гайхамшигийг бүтээцгээе!